Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Говь-Алтай аймгийн 12 сарын бохир усны төлөв байдал
Говь-Алтай аймгийн гадаргын усны чанарын
2022 оны 12 дугаар сарын тойм
1. Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2022 оны 12 дугаар сарын 15-нд, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийн орох, гарах 2 цэгээс авсан хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 28 %-ийн цэвэршилттэй байлаа.
Цэвэрлэх байгууламжын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
РН |
Ж/б мг/л |
БХХ5 мг/л |
ПИЧ мг/л |
Нийт азот,мгN/л |
Цэвэршилт, % |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
MNS4943-2015 |
|
6-9 |
30 |
20 |
20 |
15 |
|
Говь-Алтай, Есөнбулаг сумын ЦБ |
Орж |
7.25 |
304 |
229 |
36 |
|
28% |
Гарч |
7.03 |
176 |
164 |
21 |
13 |
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS:4943-2015 “Хаягдал ус”-ныстандартадзаагдсанхүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдалусандахьбохирдуулахбодисынзөвшөөрөгдөхдээдхэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Шинжилгээний дүнгээс үзэхэд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хаягдал ус цэвэрлэх байгууламжаас цэвэршүүлээд гарч байгаа усанд азотын бохирдол илрээгүй боловч жинлэгдэх бодис, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, перманганатын исэлдэх чанарын агууламж MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /цаашид ЗДХ гэх/-ээс 4- 10 дахин давсан байна.
Энэ үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 95%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжын ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 28% ба цэвэршүүлээд гарч байгаа усан дахь жинлэгдэх бодис, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, перманганатын исэлдэх чанарын агууламж MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандарт дахь хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 3-5 дахин давсан бохирдолтой усыг хүрээлэн байгаа орчинд нийлүүлж байлаа
Баталгаажуулсан:УЦУОШТөвийн дарга..................................Н.Алтантуяа
Хянасан:ЦУОТХэлтсийн дарга...............................Т.Дэлгэрмаа
Тойм бичсэн:БОШЛ-ийн инженер...........................Ц.Болормаа